Миний булан
2011-05-09
Монгол хэл

Ангилал: Гэрийн даалгавар

Цээжээр бичих эх

Сурагч

Манай багачууд сургуульд оров.Энэ нь тэд сурагч боллоо гэсэн үг юм. Сурагч хүний хөдөлмөрийн гол зорилго нь эрдэм сурах явдал билээ. Манай ард түмэн ‘’Эрдмийг хичээлээр, эрлийг сургаар олдог’’ гэж сургасан байдаг.

Зориг

Аймхай хүн арав үхнэ. Айдаггүй хүн нэг үхнэ.гэсэн мэргэн үг байдаг. Хэнээс ч айдаггүй зодолддог хүүхэд зоригтой нь биш, балмад муу хүүхэд юм.Харин тэвчээртэй сууж даалгавраа хийдэг сурагч бол зоригтой хүн мөн. Тэвчээр нь хүний эрхэм чанарын нэг юм.

Жин

Ердийн хөсгөөр ачаа бараа тээвэрлэхийг жин тээх гэдэг байлаа.Жинг үхэр тэрэг, морин тэрэг, голдуу тэмээгээр тээнэ. Хомтой тэмээний хоёр талд тэнцүүлэн ачих ачааг тэмээний тэн гэнэ. Хоёр тэнг тэмээний бөхний хоорондуур гогцоогоор холбож, шороор тэвхлэн ачна.Хоёр тэнгийн хооронд нэмэр ачааг тавина.

Ган гачиг

Олон хоногоор хурц нар шарж, хур чийг дутагдахад ган гачиг болно. Гангийн үед борооны үүл, манан, буданг халуун үргэлж хөөнө. Ганг гагцхүү зөөлөн зүс бороо тайлна. Гантай жил голын өлөнг ашиглана. Ган нь байгалийн гамшигт билээ.

Зандан

Халуун орны сайхан үнэртэй нэг зүйл модыг зандан гэнэ. Занданг улаан, цагаан, хар зандан гэх мэт ялган нэрлэнэ. Түүний ойр төрөлд суманг оруулдаг. Суман , зандан зэргийг ташуур, хашлага, шатар, даалуу тэргүүтэнг хийхэд хэрэглэж байжээ.

Дэн

Харанхуйг гэрэлтүүлэх хэрэглүүрийг дэн гэнэ. Дэнг өөхөн тосоор хийнэ.Хөвөнг бөөрөнхийлж дэнгийн гол хийнэ. Цахилгаанаар асах дэнг чийдэн гэнэ. Чийдэнг анх зохион бүтээгч Т. А. Эдисон хийжээ.

Үслэг ан

Халиу, булга, минж, суусар,харх, илбэнх тэргүүтэнг үслэг ан гэнэ. Бас үнэг, чоно, хярс, мануул зэрэг нь цөм л үслэг анд орно. Учир нь эдгээрийг зөвхөн л үнэт үслэг арьсыг нь ашиглах л гэж агнана. Богд уулын зүүн суга Төр хурахын аманд үслэг ангийн аж ахуй байдаг байжээ.

Үнэртэн

Үнэртэх сэрэлд тааламжит үнэрийг сайхан үнэр гэнэ. Тийм сайхан үнэртэнд арц, хүж тэргүүтэн орно. Арц ургадаг уулыг Арцат гэдэг. Анхилуун цэцэгсийн нухдас нунтгийг зуурч шахаж хүж хийнэ. Хүж, саван мэтийн үнэртэнд агаарыг ариутгах увдис бий.



Comments

Миний ажил

Сүүлийн бичлэгүүд

. Цахим хичээл
. Эцэг эхэд зөвлөмж
. эх
. үзүүлэн
. эх
. Судалгаа
. зураг
. Дуу
. Шүлэг
. Цахим тест
. Бичлэг
. Бүргэд
. Хүн орчин
. Эцэг эхэд зөвлөмж
. Танин мэдэхүй

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

Бичлэг: 19 » Нийт: 20
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax